Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох арга хэмжээ дээр Н.Номтойбаяр очиж, түүнтэй "нүүр тулах болно" гэж мэдэгджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох арга хэмжээ дээр Н.Номтойбаяр очиж, түүнтэй "нүүр тулах болно" гэж мэдэгджээ

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрхээ Захиргааны хэргийн шүүхэд хандан олж аваад буй "Үндэсний эвсэл"-ийн жагсаалтын нэгдүгээр бичигдсэн Н.Номтойбаяр энэ сарын 18 /2024.06.18/-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцох арга хэмжээнд очиж, түүнтэй нүүр тулахаа мэдэгдсэн байна. 

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Худалдаа аж үйлдвэрийн танхимд хүрэлцэн ирж эдийн засаг, бизнесийн орчны асуудлаар салбарын хүмүүстэй уулзалт ярилцлага хийх аж.

Харин энэхүү арга хэмжээн дээр "Үндэсний эвсэл"-ийн Н.Номтойбаяр очиж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нүүр тулах болно гэдгээ мэдэгджээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа, "Л.Оюун-Эрдэнэ жагсаалтын 48-тайгаа хамт уулзалт хийх юм байна. Засгийн газрын бодлогогүйгээс үүдэлтэй хохирсон Аж ахуй нэгжүүд өргөнөөр бүртгүүлж, тавилттай жүжгийг нь эвдэж, нүүр тулъя! Би очих болно" гэж мэдэгджээ. 




Өнөөдөр луу өдөр

21 цагийн өмнө