Фифа 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэвлэл мэдээллийн эрхийн тендерийг Монголд эхлүүллээ

Фифа 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хэвлэл мэдээллийн эрхийн тендерийг Монголд эхлүүллээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос( FIFA) 2026 оны ДАШТ, 2027 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хэвлэл мэдээллийн эрхийг авах ( media rights) тендерийг Монголд эхлүүллээ.

Сонгон шалгаруулалтад оролцох  хүсэлтэй байгууллагууд (ТВ) [email protected] и-мэйл хаягаар хүсэлтээ 2024 оны зургадугаар сарын 25-ны дотор ирүүлсэн байх ёстой ажээ. 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ анх удаа гурван улсад(АНУ, Мексик, Канад) зохиогдож, мөн анх удаагаа 48 орны баг оролцох бол 2027 оны эмэгтэйчүүдийн ДАШТ Бразилд болох юм.