"Сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах байгууллагууд бэлэн байдлаа хангах шаардлагатай" гэж ХЭҮК-оос мэдэгдлээ

"Сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хянах байгууллагууд бэлэн байдлаа хангах шаардлагатай" гэж ХЭҮК-оос мэдэгдлээ

УИХ-ын энэ удаагийн сонгуулиар улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ хиймэл оюун ухаан, шинэ технологи ашиглаж байгаагаараа өмнөх сонгуулиудаас онцлогтой байна. Иймд сонгуулийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатайг ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа тэмдэглэсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ. 

Мөн иргэдийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ёс зүйн зарчмаа баримтлах, аливаа улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг тэнцвэртэй мэдээлэх, МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран ажиллах, сэтгүүлчдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулах зорилгоор хэвлэл мэдээллийн 70 гаруй байгууллагын сэтгүүлчийг сургалтад хамруулжээ.