А.Цэрэнбат: Лу.Гантөмөр АН-ыг дэндүү сулбагар, зорилгогүй, аймхай харагдуулж байгаа тул эсэргүүцэж, суулт зарлаж байна

А.Цэрэнбат: Лу.Гантөмөр АН-ыг дэндүү сулбагар, зорилгогүй, аймхай харагдуулж байгаа тул эсэргүүцэж, суулт зарлаж байна

Өнөөдөр Ардчилсан намын “Үндэсний жигүүр”-ээс АН-ын дарга Лу.Гантөмөрийг эсэргүүцэн суулт зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, Лу.Гантөмөрийг жагсаалтаас нэрээ татахыг шаардаж байгаа юм.

Энэ үеэр “Үндэсний жигүүр” фракцын гишүүн А.Цэрэнбат “Ардчилсан нам энэ сонгуульд дэндүү сулбагар орж байна. ҮБХ-ны хурал нь юу болов. Хэрүүл тэмцэл болж нэрс нь солигдоод л. Лу.Гантөмөр энэ хугацаанд намыг унтуулсан, ямар ч сөрөг хүчний үйл ажиллагаа хийгээгүй. Цуглаан, тэмцэл хийе гэхээр Лу.Гантөмөр гэдэг хүн “байж бай, болоогүй” гэсээр өдийг хүрсэн. Энэ хүн Ардчилсан намыг дэндүү унтуулж байна. Жагсаалтыг бол ҮБХ-ны хурлаар батлаагүй шд. Ардчилсан нам ямар ч зорилгогүй байна, зориггүй байна. Бодлого алга. Лу.Гантөмөр өөрөө дэндүү аймхай, зориггүй. Бид энэ талаар өнөөдөр ч дуугарч байгаа юм биш. Бүтэн жил хэлсэн” гэв.