АН-ын "Үндэсний жигүүр" фракцаас "зориггүй байгаа Лу.Гантөмөрийг жагсаалтаас нэрээ татах" шаардлагыг ҮБХ-д хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн Х.Алтанхуяг, "АН бол ард түмний захиалгаар бий болсон нам. Зоригтнуудын нам. Гэтэл АН зохион байгуулалтгүй, удирдлагагүй, сул дорой, санхүүгийн чадамж муу байдалтайгаар сонгууль эхлэхээс өмнө ялагдалд хүрсэн. Энэ бүх хариуцлагыг Лу.Гантөмөр хүлээх ёстой. 200 мянган гишүүнтэй үндэсний хэмжээний намын дарга нь архины хамааралтай. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Ийм архины хамааралтай хүн АН-ын дарга байж болохгүй. Ийм хүн ялалтанд хүргэж чадахгүй шүү дээ. Гишүүдийн хамгийн их харамсаж байгаа зүйл бол АН-ын жагсаалт. Лу.Гантөмөрөөр толгойлуулсан жагсаалтыг бид дэмжихгүй. Жагсаалтыг тэргүүлж буй Лу.Гантөмөр өөрөө жагсаалтыг орхиж, нэрээ татах шаардлагыг ҮБХ-д хүргүүлнэ" гэлээ.
ВИДЕО: