Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн билээ.
Улмаар шүүхийн тогтоол энэ сарын 10-ны /2024.06.10/ өдрийн үдээс хойш албажиж, Сонгуулийн ерөнхий хороонд ирсэн. Одоогоор СЕХ-ноос түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулаагүй байгаа. Учир нь Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүн хуралдаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авч Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэх үү эсвэл дээд шатны шүүхэд хандах уу гэдгээ шийдэх талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг хуралдааныг маргааш буюу /2024.06.13/ -нд товлогджээ.
Тус хуралдааны шийдвэр яаж гарахаас хамааран Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэх асуудлаар давж заалдах уу үгүй юу гэдэг нь тодорхой болох юм.