Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралдаж тодорхой асуудлуудаар шийдвэр гаргадаг. Тэгвэл өнөөдрийн /2024.06.12/ Засгийн газрын ээлжит хуралдааныг цуцалсан байна. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгааны ажлаар зүүн аймгуудад мөн бусад сайд нар тус, тусын тойрогт ажиллаж буй учир ийнхүү цуцалжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт Улаанбаатарт ирж магадгүй бөгөөд энэ үеэрээ Засгийн газрын хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөж буй аж.