Н.Ганибал, С.Төмөрхүү нарын сонгуулийн сурталчилгаанд явж байсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх хэргийг шалгаж эхэлжээ

Н.Ганибал, С.Төмөрхүү нарын сонгуулийн сурталчилгаанд явж байсан эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн гэх хэргийг шалгаж эхэлжээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 6-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Н.Ганибал, С.Төмөрхүү, Т.Пүрэвхатан нарын сурталчилгаанд ажиллахаар Улаанбаатар хотоос Сүхбаатар аймагт очсон эмэгтэйчүүд Дарьганга буудалд хүчиндүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд гарч олны анхаарлыг татаад байна. 

Тэгвэл эл хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Энэ асуудал цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн шалгагдаж байгаа" гэх мэдээллийг өглөө. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "сонгуулийн сурталчилгаанд ажиллахаар очсон охидыг хариуцаж байсан Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Х-ын хүү Т, Шүүхийн Шийдвэрийн хурандаа Ц-гийн хүү М нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүчингийн хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй" байгаа аж.