Чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрээгүй тул ирэх Даваа, Мягмар гарагт нөхөж хуралдуулахаар боллоо

Чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрээгүй тул ирэх Даваа, Мягмар гарагт нөхөж хуралдуулахаар боллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2026.09.17/ 14:00 цагт хуралдах товтой байсан ч ирц хүрээгүйн улмаас хуралдсангүй.

Одоогийн байдлаар 52 гишүүн бүртгүүлсэн бөгөөд 17:30 цаг болж ажлын цаг дуусаж байгаа тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахаар болжээ. Энэ талаар УИХ-ын дарга С.Бямбацогт “УИХ бол иргэдийнхээ мэдэх эрхийг хангаж, иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Харамсалтай нь нийтдээ 49 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирсэнгүй. Тангараг өргөсөн гишүүд улс орныхоо эрх ашгийн өмнөөс ажиллах үүрэгтэй хүмүүс. Харин аль нэг нам, бүлэглэл гэж улс төржихгүй баймаар байгаа юм” хэмээлээ. 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 68 гишүүнээс 44 нь танхимдаа ирж бүртгүүлсэн байна. Харин Д.Амарбаясгалан, Э.Болормаа, М.Тулга, Д.Лүндээжанцан, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхөлөг, С.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, М.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат нар чуулганы ирцэд бүртгүүлээгүй байна. Харин Ардчилсан намын 42 гишүүнээс Д.Ганбат гишүүнээс бусад нь чуулганы хуралдааны ирцэд бүртгүүлээгүй байна. Мөн ИЗНН-аас Б.Батбаатар гишүүн болон Үндэсний эвслийн дөрвөн гишүүн бүгд чуулганы нэгдсэн хуралдаанд бүртгүүлсэнгүй. 

Ирц хүрээгүйтэй холбогдуулан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаж, өнөөдөр болон маргааш хуралдах байсан чуулганы нэгдсэн хуралдааныг ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт нөхөн хуралдуулахаар шийдвэрлэжээ.