ВИДЕО: "Намайг уучлаарай" гэсэн тайлбартай сонгуулийн материал тарааж буй бичлэгээ Ц.Оюунгэрэл нийтэлжээ

ВИДЕО: "Намайг уучлаарай" гэсэн тайлбартай сонгуулийн материал тарааж буй бичлэгээ Ц.Оюунгэрэл нийтэлжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өчигдөр /2024.06.10/ албан ёсоор эхэлсэн. Иймд энэ удаагийн сонгуульд оролцож буй улс төрийн нам болоод түүнийг нэр дэвшигчид иргэд сонгогчидтой албан ёсоор уулзалт хийж, сурталчилгааны нэрийн хуудас зэргээ тарааж эхлээд байна. 

Тухайлбал, АН-ын гишүүнчлэлээс татгалзаж, Иргэдийн оролцооны намыг байгуулсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийнхөө намын сурталчилгаа, зурагт хуудсыг нийслэлийн гудамж талбайд тарааж байгаа аж. Тэрбээр энэ тухайгаа, "Намайг уучлаарай. Хан-Уул орчмоор гудамж, зам дээр ядаргаа болж байгаа хүн таарвал, тэр нь би шүү" гэсэн тайлбартай бичлэгийг өөрийн твиттер хуудастаа нийтэлсэн байна. Тус бичлэгт, "Автобусанд зорчиж яваа иргэнд зурагт хуудас тараах, сонгуулийн сурталчилгааны материал гартаа барьсан Ц.Оюунгэрэл нарын эмэгтэйчүүд явах" нь харагдах ажээ. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт Иргэний оролцооны намаасаа нэр дэвшиж байгаа юм. 




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө