Гадаадын 33 улсаас 5,340 монгол иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Гадаадын 33 улсаас 5,340 монгол иргэн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Дэлхийн 33 улсаас 5,340 монгол иргэн Улсын Их Хурлын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлжээ. 

Гадаад оронд ажиллаж амьдардаг болон түр хугацаагаар зорчиж буй иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд зургаадугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тухайн улс, хотод байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай. 

Гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын цахим шуудангаар илгээн бүртгүүлнэ. Эсвэл өөрийн биеэр очиж бүртгүүлэх боломжтой юм. 

Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.




Өнөөдөр нохой өдөр

3 цагийн өмнө