Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Португалын үндэсний баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Марсело Ребело де Соузад цахилгаан утас илгээжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Португалын үндэсний баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч Марсело Ребело де Соузад цахилгаан утас илгээжээ

Бүгд Найрамдах Португал Улсын үндэсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Португал Улсын Ерөнхийлөгч Марсело Ребело де Соузад цахилгаан утас илгээжээ.

Португалийн үндэсний баяр-Эрх чөлөөний өдөр. Хүн амын бүрэн дэмжлэгтэйгээр 48 жил оршин тогтнож байсан дарангуйлагч дэглэмийг 1974 онд унагажээ.  Дарангуйлалын жилүүдэд хориотой байсан "Grаndola, vila morena..." (Хархан үст Гра́ндола хотхон минь...) гэсэн дууны эхлэлийг "Ренашсенса" радиостанц эфирт 0:24 минутад цацсан нь цэргийнхэнд хөдлөх дохио болсон юм.

Католик шашинтай орны хувьд Португал үндэсний баяраараа бүх нийтээрээ амардаг. Энэ үеэр том хотуудад нь баярын жагсаал болдог бөгөөд ихэнх дэлгүүрүүд хааж, нийтийн тээвэр болон бусад үйлчилгээнийхээ цагийн хуваарьт өөрчлөлт оруулдаг байна.

Мөн Монгол Улс болон Португал улсын хамтын найрамдалт харилцаа 1974 оноос эхлэлтэй бөгөөд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа юм. 




Өнөөдөр үхэр өдөр

26 минутын өмнө