Өнөөдрийн байдлаар дэлхийн 33 улсаас 5,340 монгол иргэн Улсын Их Хурал (УИХ)-ын сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлээд байна.
Гадаад оронд ажиллаж амьдардаг болон түр хугацаагаар зорчиж буй иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд зургаадугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тухайн улс, хотод байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай.
Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэл нь баталгаажсан сонгогч 2024 оны зургаадугаар сарын 20, 21, 22 болон 23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд /орон нутгийн цагаар/ саналаа өгөхөөр бүртгүүлсэн тухайн Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгнө.