LIVE: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааны нэгдсэн самбарт мэдээллээ байршуулж эхэллээ /ВИДЕО/

LIVE: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааны нэгдсэн самбарт мэдээллээ байршуулж эхэллээ /ВИДЕО/

Өнөөдөр УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Үүний дагуу сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбаруудад нэр дэвшигчдийн мэдээллийг албан ёсоор байршуулж эхлээд байна. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны самбар нь өмнөх жилүүдийнхээс нэгдмэл байдлаараа илүү онцлог ялгаатай болж байна. Учир нь тойргуудад нэр дэвшиж байгаа бүх нам, эвслийн гишүүд, бие даагчдын сурталчилгааны хуудсыг А5-н хэмжээтэйгээр нэгдсэн нэг самбарт байршуулж буйгаараа онцлог юм.

ШУУД: 

Ингэснээр эдийн засагт илүү хэмнэлттэй, олон улсын жишигт нийцсэн мөн сонгогчдод нэр дэвшигчдийн мэдээллийг эмх цэгцтэй олгоход ач холбогдолтой юм. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-нд улс даяар зохион байгуулагдана. Энэ удаагийн парламент 126 гишүүнтэй байх бөгөөд 13 тойрог болон нам, эвслийн жагсаалтаар нийт 1,336 хүн өрсөлдөхөөр өнөөдөр үнэмлэхээ гардаж авч байгаа юм.

Энэ удаагийн сонгуулиар гудамжаар дүүрэн хөглөрсөн сурталчилгааны самбар бус нэгдсэн самбар байршуулахыг СЕХ-ноос мэдэгдээд буй. Тодруулбал нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байраас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар гаргахгүй юм байна. Сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хоригложээ.