Дэслэгч Б.Лхамсүрэн шатаж буй байшинд унтаж байсан иргэдийг аварчээ

Дэслэгч Б.Лхамсүрэн шатаж буй байшинд унтаж байсан иргэдийг аварчээ

ЗХЖШ-Харьяа дэргэдэх Холбооны 189 цэргийн ангийн, Холбооны Офицер дэслэгч Б.Лхамсүрэн шатаж буй байшингаас иргэдийг аюулгүй гаргаж, галыг шуурхай унтраахад тусалжээ.

Тодруулбал, 2024 зургаадугаар сарын 09-ний өглөөний 05:00 цагийн орчимд ХУД -ийн 25-р Хорооны нутаг дэвсгэр болох, Нисэхийн дэнжийн 16-р гудамжинд, айлын хашаан дахь байшин шатаж байхыг Дэслэгч Б.Лхамсүрэн олж харсан байна. Улмаар тур даруй очиж тухайн айлын хүмүүсийг дуудан сэрээж, 101 дуудлагын утсанд дуудлага өгчээ. Мөн үүний дараа харьяа дүүргийн Онцгой байдлын газрын анги бүрэлдэхүүнийг иртэл галыг унтраахаар ажиллажээ.