Махны үнэ энэ өмнөх оныхоос 4.2 хувиар нэмэгджээ

Махны үнэ энэ өмнөх оныхоос 4.2 хувиар нэмэгджээ

Мах, махан бүтээгдэхүүний үнэ тавдугаар сард өмнөх оныхоос 4.2 хувиар нэмэгджээ. Тухайлбал, үхрийн махны үнэ 3.7 хувь,  хонь, ямааны махны үнэ 3.1 хувь, адууны махны үнэ 2.7 хувиар нэмэгдсэн байна. 

Улаанбаатар хотод 1 кг үхрийн цул махыг дунджаар 21408 төгрөгөөр худалдаж байна. Энэ нь 2022 оны тавдугаар сараас 22.6 хувиар, 2023 оны тавдугаар сараас 3.9 хувиар, өмнөх сарынхаас 6.5 хувиар (1304 төгрөгөөр) өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.