Ардчилсан намын дарга Л.Гантөмөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд тус намаас өрсөлдөх олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигч, хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 буюу нийт 126 нэр дэвшигчдэдээ батламж гардуулж, амжилт хүсэл үйл ажиллагааг өчигдөр /2024.06.07/ зохион байгуулсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.
Тэгвэл ёслолын арга хэмжээнд АН-аас нэр дэвшиж буй зарим нэр дэвшигчид оролцоогүй байна. Тухайлбал, АН-аас УИХ-ын сонгуулийн 4-р тойрог буюу Булган, Хөвсгөл, Орхон аймагт нэр дэвшиж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга тус ёслолын арга хэмжээнд ирж оролцоогүй байна. Харин түүнтэй хамт "Баруун бүс"-д нэр дэвшихээр болоод буй Ж.Батзандан нарын хүмүүс АН-ын дарга Л.Гантөмөрөөс нэр дэвшигчийн батламжаа гардаж авсан байна.