“Go Mongolia”-тай хамтрахаар “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер Монголд ирлээ.
145 жилийн түүхтэй “Фүлхэм” клубийн төлөөлөгчид “Go Mongolia” үндэсний брэндингтэй хамтран ажиллах ёслолд оролцохоор ийнхүү манай оронд хүрэлцэн ирсэн байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын хөгжлийг дэмжих мөн Монголын нэр хүндийг олон улсын түвшинд нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой үйл явдал юм.
ВИДЕО:
Энэн дээр бол Ч.Номинг дэмжинэ шүү!!!???
— ⚽??МӨРӨӨДЛӨӨ АСАА⭐⭐⭐ (@AmaraaSport) June 8, 2024
Английн Премьерлигийн багтай хамтарч ажиллана гэдэг чинь бөөн боломж!
Дэлхийн хөлбөмбөг шүү дээ!!!
??✌⚽?????? pic.twitter.com/RunKeLuHtS
Домогт хаалгач Марк Шварцер нь 1972 оны аравдугаар сарын 6-нд Австралийн Сидней хотод төрсөн. Тэрбээр замналынхаа туршид Австралийн “Маркони Сталлионс”, Германийн “Динамо Дрезден”, “Кайзерслаутерн”, Английн “Брэдфорд Сити”, “Мидлсбро”, “Фүлхэм”, “Челси” клубүүдэд тоглож байсан бөгөөд 1994, 2006, 2010 оны ДАШТ, 2001, 2005 оны Холбоодын цом, 2007, 2011 оны Азийн цомын тэмцээнүүдэд амжилттай оролцож байсан.
“Фүлхэм” клубийн төлөө 172 тоглолтод оролцсон Марк Шварцер 2009 онд “Фулхэм” клубийн шилдэг тоглогч, 2009, 2010 онууд Австралийн шилдэг хөлбөмбөгчин, 2010 онд “Премьер” лигийн сарын шилдэг тоглогчоор шалгарч байсан билээ.