Т.Мөнхсайхан: 1500 төгрөгийн маскийг 20 мянгаар шахах боломжгүй /БАРИМТ/

Т.Мөнхсайхан: 1500 төгрөгийн маскийг 20 мянгаар шахах боломжгүй /БАРИМТ/

2021 онд ковидын халдвар дэгдэж энэ үеэр "Энхийн шүүдэр" компани нь нэг ширхэг маскийг  20 мянган төгрөгөөр ЭМЯ-нд шахсан гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд гарсан. Тус худалдан авалтыг тухайн үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан одоогийн Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайханыг зохион байгуулсан гэх мэдээлэл ч бий. Тэгвэл энэ асуудлаар Т.Мөнхсайханыг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй энэ цаг үед нь асууж, тодрууллаа.

ВИДЕО: 

-КОВИДЫН ҮЕД ХАЛДВАРТАЙ БҮСЭД АШИГЛАХ ЗОРИУЛАЛТЫН МАСКИЙГ НАДТАЙ ХАМААРАЛГҮЙ КОМПАНИ 15 МЯНГААР ХУДАЛДАН АВААД ЭМЯ-Д ЗАРСАН-

Тэрбээр “Ковидын үед 50 төгрөгийн үнэтэй энгийн маск 2000 төгрөгийн үнэтэй болж 40 дахин нэмэгдсэн. N95 маскийг энгийн үед зүүдэггүй юм. Харин халдвартай орчинд халдвартай хүнтэй харьцахад зүүж хэрэглэдэг. Тэр маск одоо ч өндөр үнэтэй байгаа. Би та нарт баримт үзүүлье. Энэ худалдан авалтыг хуулийн дагуу явуулсан. Тухайлбал, тендерийн хороог ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Амаржаргал байгуулж, зарласан. Тендерийг "17 мянгаар маск авна" гэж гурван удаа зарлахад аж, ахуй нэгж компаниуд оролцоогүй. Тэгээд үнийг нь нэмэгдүүлээд зарлахад " Энхийн шүүдэр" компани шгалгарсан байдаг юм.

Намайг "Энхийн шүүдэр" гэх компанитай харилцан хамааралтай гэж ярьдаг. Улсын бүртгэлээс харвал тус компанийн эзэмшигчээр Хүрэлбаатар, Мөнхцэцэг нарын таван хүн ажилладаг. Хүрэлбаатарыг та бүхэн танина, Моносынх. Тус компанийн эзэшигч гэх таван хүн одоо ч эмийн зах зээл дээр том нөлөөтэй ажиллаж байна. "Эмийн үйлдвэр импекс" гэх компани гадаадаас оруулж ирээд "Энхийн шүүдэр" гэх компани ЭМЯ-нд зарсан.

Би энэ таван компанид нэг ч хувийг эзэмшдэггүй. Шалгах хэрэгтэй. "Эмийн үйлдвэр импекс" компани 36.5 юаниар Хятадаас худалдан авсан гэрээ нь бий. 

Тендерийн хороо нь хуралдаад маск худалдан авах шийдвэрийг гаргасан. Намайг уг үйл ажиллагаанд холбоотой гэж байгаа бол Үнэлгээний хорооны дарга Золзаяа, гишүүн Баярцэцэг, Батболд, Насанжаргал, нарийн бичгийн дарга Отгонжаргал нараас мөн уг хороог байгуулсан тухайн үеийн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн  Амаржаргалаас асууж тодруулаад шалгадаг нь газар нь шалгавал тогтоогдоно биз дээ. Бүх зүйл нээлттэй. Худалдан авах гэрээг тухайн үеийн Төрийн нарийн бичгийн дарга Амаржаргал байгуулсан баримт нь мөн бий. Шууд худалдан авалт хийгээгүй, бүх зүйлийг хуулийн дагуу явуулсан. Тус гэрээгээр худалдан авсан N95 маск нь эмнэлэгт ашигладаг стандартынх. Стандартын шаардлага хангасан маскийг Амазоноос хайгаад үзвэл 10 долларын үнэтэй байгаа. Хүмүүсийн жишээ авч хардаад буй маск бол эмийн санд 1500 төгрөгөөр зарагддаг юм.Тухайн үед Монголоос битгий хэл, дэлхийн зах зээл дээр маск ховор байсан. Ямар нэгэн байдлаар 1400 төгрөгийн маскийг 20 мянган төгрөгөөр зараагүй. Миний ашиг сонирхол, нөлөөлөл орсон гэж үзээд байгаа юм бол хууль хяналтын байгууллагаас шалгах ёстой.

Өнгөрсөн хугацаанд намайг нэг ч удаа шалгаагүй. Харин би өөрөө Хан-Уул дүүргийн цагдаад хандаж "Намайг өндөр үнэтэй маскийг худалдан авсан гэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан. Үүнийг шалгаж тогтоож өгнө үү" гэсэн. Хариу ирээгүй учир дахин АТГ-т хандсан.

Мөн ковидын үеэр нэг иргэнийг 8 сая төгрөгөөр эмчилсэн гэж ярьдаг. Анх ковид манай улс руу тээвэрлэгдэж орж ирдэг байсан. Гурван шинжилгээгээр баталгаажуулж байж эмнэлгээс гаргадаг байсныг санаж байгаа байх. Д.Сарангэрэл сайдын үед. Хоёр сар эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсийн эм, тариа, тоног төхөөрөмж, ажиллаж буй эмнэлгийн ажилчдын цалин гээд дунджаар 8 сая төгрөг зарцуулагдах юм байна гэдэг судалгааг л гаргасан байдаг. Түүнээс нэг хүнийг хэдэн төгрөгөөр эмчилнэ гэдэг заавар, чиглэл, тушаал байхгүй" гэсэн юм.   




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө