ШУУРХАЙ: Ц.Тэмүүлэнгийн "Хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг" хэмээн мэдээлсэн З, Х нарыг баривчлан шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Ц.Тэмүүлэнгийн "Хар тамхи хэрэглэж, худалдан борлуулдаг" хэмээн мэдээлсэн З, Х нарыг баривчлан шалгаж эхэлжээ

УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн гэх залуу сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээрээ дамжуулан хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг, худалдан борлуулдаг гэх нэр бүхий хүмүүсийн талаарх мэдээллийг хэлсэн. 

Түүний мэдээлэлд нэр дурдагдсан З, Х нарыг цагдаагийн байгууллагаас баривчлан, мөрдөн шалгаж эхлүүлсэн байна.  

Ташрамд өгүүлэхэд, Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр /2024.06.06/ хийсэн мэдээллийн үеэр Хар тамхитай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Б.Батхуяг “Нэр бүхий иргэнийг АНУ-д амьдардаг болохыг тогтоосон. Ярьсан мэдээлэлд нь анализ хийж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан, зарж борлуулдаг гэх зэргээр нэр дурдагдсан хүмүүсийг шалгахаар болсон” хэмээсэн юм. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

7 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө