Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы ирц бүрдэж, Г.Тэмүүлэн Хууль зүйн сайдын тангаргаа өргөж магадгүй байна

Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы ирц бүрдэж, Г.Тэмүүлэн Хууль зүйн сайдын тангаргаа өргөж магадгүй байна

Ирц бүрдээгүйн улмаас гурав хоног хуралдаж чадаагүй УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт хуралдах товтой байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг танилцуулах юм. Мөн С.Амарсайханыг тус албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын Удирдах зөвлөл есдүгээр сарын 17-нд хуралдаж, Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, өнөөдрийн чуулганы ирц бүрдэх төлөвтэй байгаа бөгөөд А.Ариунзаяа гишүүн ирцээ бүртгүүлсэн байна. Тэрээр өмнөх гурван өдрийн хуралдаанд ирцээ бүртгүүлээгүй байсан юм. Түүнчлэн Ерөнхий сайд Н.Учрал чуулганы хуралдааны дараа А.Ариунзаяа, О.Саранчулуун, Л.Энх-Амгалан нарын гишүүнтэй уулзаж, Л.Энх-Амгалантай холбоотой асуудлаар ярилцахаар болсон гэх мэдээлэл байна.