ШУУД: "Ц.Элбэгдорж, Н.Номтойбаяр, С.Баярцогт нарын хүмүүсийн нэр дэвших эрхийг хязгаарласан СЕХ-ны шийдвэрийг дэмжинэ" гэв

ШУУД: "Ц.Элбэгдорж, Н.Номтойбаяр, С.Баярцогт нарын хүмүүсийн нэр дэвших эрхийг хязгаарласан СЕХ-ны шийдвэрийг дэмжинэ" гэв

Удахгүй болох 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан "түмэнд сонордуулах Ардын үг” сэдвээр “Гал манах илч” ТББ-аас мэдээлэл хийлээ. 

“Гал манах илч” ТББ-ын төлөөлөл, "Сонгуульд бага ач холбогдол өгснөөс болж улс төрийн хүрээний цөөхөн эрх мэдэлтнүүд өөрсдийн ашиг сонирхлоо тулгаж ирснээс Монгол Улс хөгжлийнхөө шугамнаас хазайж, авлигал хээл хахуульд идэгдэж, төрийн ордонд гэмт хэрэгтнүүд үүрлэчихсэн байна. Ардчилалд үнэнчээр зүтгэж явсан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийнхөө эхний бүрэн эрхийн хугацаанд гайгүй ажилласнаа хоёр дахь бүрэн эрхийн хугцааанд нөгөө намынхантайгаа хамтран төрийг самарсан. Иймд Ц.Элбэгдорж, Н.Номтойбаяр, С.Баярцогт зэрэг хүмүүсийн нэр дэвших эрхийг хязгаарласан СЕХ-ны шийдвэрийг дэмжиж байна. Мөн СЕХ-ны шийдвэрийг эхнээс нь устгаж эхэлж байгаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна" гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр үхэр өдөр

38 минутын өмнө