Нүүрсний орд дээр "дулаан үйлдвэрлэхгүй" цахилгаан станц барьж, Улсын төслийг "хав дараад явуулаагүй" байна

Нүүрсний орд дээр "дулаан үйлдвэрлэхгүй" цахилгаан станц барьж, Улсын төслийг "хав дараад явуулаагүй" байна

1983 онд ашиглалтад орсон, хагас зууны настай Дулааны VI цахилгаан станц хэт хуучирч, нөөц тоноглолгүй нөхцөлд ажиллаж байгаад гэмтэл гарснаар сүүлийн хоёр долоо хоногийн турш нийслэлийн иргэд цахилгааны хязгаарлалтад орж байна. Үүний улмаас айл өрхүүд өдөр тутмын амьдралдаа хүндрэлтэй тулгарч, ялангуяа бага насны хүүхдүүд цахилгаан шатанд гацах вий гэсэн айдастай өдрүүдийг өнгөрүүлж байна.

Дулааны VI цахилгаан станцын гэмтэлтэй зэрэгцэн Голомт банкны эзэн Д.Баясгалангийн Бөөрөлжүүтийн цахилгаан станц “нүүрс хөлдсөн” гэх шалтгаанаар хүчин чадлынхаа талд ч хүрэхгүй хэмжээнд ажиллаж эхэлсэн нь эрчим хүчний хомсдолыг улам даамжруулж, “дайран дээр давс нэмнэ” гээч боллоо.

-НҮҮРСНИЙ ОРД ДЭЭР ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХЫН ТУЛД УЛСЫН ТӨСЛҮҮДИЙГ ГАЦААЖ БАЙВ УУ-

Амгалангийн дулааны станцын оронд Дулааны V цахилгаан станц 2015 онд ашиглалтад орсон бол, Багануурын цахилгаан станц 2021 онд ашиглалтад орсон бол өнөөдөр цахилгааны дутагдалд орохгүй, хүүхдүүд цахилгаан шатанд гацах айдасгүй байх байлаа.

Тодруулбал, Дулааны V цахилгаан станцын төсөлд 450 МВт цахилгаан, 500 Гкал дулаан үйлдвэрлэхээр төлөвлөж байсан ч газар олдоогүй шалтгаанаар гацаж оронд нь 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орсон байдаг. Харин одоо Дулааны V цахилгаан станцын төсөл 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай байхаар төсөл нь өөрчлөгдсөн. Харин Багануурын цахилгаан станц Засгийн газраас нэг ч төгрөг гаргахгүйгээр нийт 900 сая ам.доллароор баригдаж, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй 2021 онд ашиглалтад ороод 25 жилийн дараа Монгол Улсад өгөх байсан. Гэсэн хэдий ч уг төсөл гацсан.

Харин төвийн бүсийг цахилгаан, дулаанаар хангах байсан эдгээр станцуудыг Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц шиг “гаднын нөлөөтэй” гацаасан биш харин монголын нэр бүхий албан тушаалтнууд гацаасан байж болзошгүй байгаа юм. 

Энэ талаар Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ийн дарга Жэймс Лиотта, “Томоохон төслүүдийг гацааж улс орныхоо хөгжлийг чангаагчид нь монголчууд өөрсдөө” гэж ярьжээ.

 ВИДЕО: 

Учир нь төвийн бүсийн эрчим хүчний оргил ачаалал ойролцоогоор 1610 МВт хүрдэг. Энэ утгаараа Дулааны V цахилгаан станц, Багануурын цахилгаан станц ашиглалтад орсон бол өөр станц ашиглалтад орох ямар ч боломжгүй, зах зээлийн илүүдэл үүснэ гэсэн үг. Иймээс дулааны цахилгаан станц барих гэсэн улсын төсөл гацаад байсны цаана “нүүрсний орд дээр цахилгаан станц барьж, эрчим хүч болгон иргэдэд зарж олон жил тасралтгүй ашиг олох зорилготой хүмүүсийн “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан байж магадгүй байдаг. 

-БӨӨРӨЛЖҮҮТ, БАЯНГИЙН ЦАХИЛГААН СТАНЦУУД УЛААНБААТАРТ ДУЛААН НИЙЛҮҮЛЭХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ-

Цахилгаан станцууд давхар “дулаан” үйлдвэрлэж, айл өрхүүдэд түгээх ёстой тул Улаанбаатарын ойролцоо, нүүрсээ төмөр замаар зөөх дэд бүтцэдээ түшиглэн дулааны цахилгаан станцууд баригдсан байдаг. Тухайлбал, Амгалангийн дулааны станц нийслэлийн зүүн хэсгийг дулаанаар хангах зориулалтай баригдсан бол Дулааны IV цахилгаан станц Улаанбаатар хотын төв болон баруун бүсүүдийг төвлөрсөн төвийн дулаан хангамжийн сүлжээнд холбож, хотын томоохон хэсгийг дулаанаар хангадаг.

Харин сүүлийн жилүүдэд Улаанбаатарт барилга байгууламж олноор баригдсан ч, дулааны цахилгаан станц нэмж ашиглалтад ороогүйн улмаас нийслэл “дулааны дутагдал”-д ороод байгаа.

Харин Голомт банкны эзэн Д.Баясгалангийн Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийнх байж магадгүй Баянгийн цахилгаан станц Улаанбаатар хотоос 100 гаруй километрийн цаана тул “нийслэлд дулаан нийлүүлэх ямар ч боломжгүй”, нүүрсний ордыг түшиглэн баригдсан ердөө цахилгаан үйлдвэрлэх станцууд юм. Улаанбаатарт дулаан огт нийлүүлэхгүй атлаа Төвийн бүсийн эрчим хүчний ачааллын 1260 МВт цахилгааныг Бөөрөлжүүт, Баянгийн цахилгаан станцууд дангаараа үйлдвэрлэнэ. Ийм ч учраас Дулаан V цахилгаан станцын үзүүлэлт 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх болж буурсан байх талтай.

Тэгвэл хотоос 120 километрийн зайд Төв аймгийн Баянжаргалан сумын нутагт орших Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордын дэргэд баригдаж буй 600 МВт-ын хүчин чадалтай Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг Голомт банкны эзэн Д.Баясгалангийн хэрэгжүүлж байгаа. Товчхондоо, Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсийг шатаагаад цахилгаан болгоод Төвийн бүсэд нийлүүлнэ. Нөгөө нь хотоос 100 километрийн зайд Төв аймгийн Баян сумын нутагт баригдаж буй 660 МВт-ын хүчин чадалтай Баянгийн цахилгаан станц.

Станцад ашиглах нүүрсээ баянгийн ордоос газраас авна гэж байгаа ч, энэ хэсэгт Х.Баттулгын гадаадуудад зарсан гэдэг “Төгрөг нуур”-ын орд, Голомт банкны эзэн Д.Баясгалангийн “Цайдам” нуурын орд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй хамаарал бүхий байж магадгүй Б.Норовсамбуугийн “Ховилийн хоолой”, “Галбаян” гэсэн нүүрсний ордууд бий. Харин эдгээрийн аль ордоос Баянгийн цахилгаан станц нүүрсээ авах нь тодорхойгүй, нууцалж байна.

-Б.ЧОЙЖИЛСҮРЭН БӨӨРӨЛЖҮҮТ, БАЯНГИЙН ТӨСЛӨӨС БУСДЫГ ЯВУУЛААГҮЙ-

Улс орон, ард иргэдийг шимэгчлэг бол банк, эрчим хүч, дүүрэн телефон гэдэг. Тухайлбал, банкууд өндөр хүү, зээлийн шимтгэл, гүйлгээ болгоноос 200 төгрөг шимтгэл нэрийдлээр “асуухгүйгээр” татах зэргээр шимэгчилдэг. Учир нь гүйлгээний шимтгэл гэх 200 биш 20 төгрөг цаашлаад байхгүй ч байх боломжтой.

Харин цахилгаан станцууд нийлүүлсэн эрчим хүчээрээ улсаас мөнгөө авна, улс урсгаад өнгөрнө үү, хэрэглэнэ үү улсын асуудал гээд орхино. Эрчим хүч ийм л ашигтай бизнес учраас нүүрсээ хятад руу тээвэрлэх боломжгүй нүүрсний ордтой  нөлөө бүхий хүмүүс улсын төслийг гацааж, нүүрсний орд дээрээ цахилгаан станц барьж, эрчим хүч болгоод иргэдэд зараад байж магадгүй байна.

Үүний нэг жишээ нь дулаан үйлдвэрлэдэггүй, ердөө цахилгаан үйлдвэрлэх хотоос хол нүүрсний аман дээр баригдаж буй Бөөрөлжүүт, Баянгийн цахилгаан станцууд юм. 

Баянгийн цахилгаан станцын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр 1.2 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр “Касен пауэр грийн энержи” компани ажиллаж байгаа гэсэн мэдээллээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл ч байхгүй. Харин Баянгийн цахилгаан станцын ард Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн байж магадгүй байгаа юм. Иймд тэрээр уг төслөө дуусгахаар Эрчим хүчний сайдаар хэдэнтэй улиран томилогдсон байхыг ч үгүйсгэхгүй. 

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Цэнгүүн,”Б.Чойжилсүрэн сайд хоёр л төслийг хөдөлгөхийн төлөө явсан. Нэг нь "Бодь"-ийн гэгддэг Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл. Нийслэлээс 300 тэрбум төгрөг аваад өгсөн. Дараагийнх нь Баянгийн гэгддэг, эсвэл өөрийнх нь ч гэгддэг 600 мВт-ын цахилгаан станцын төсөл. Бусад төслүүдийг энэ хүн бүгдийг нь хав дараад явуулаагүй шүү” гэж мэдэгдсэн юм. 

ВИДЕО: 

Тэгвэл өнгөрсөн жил цахилгааны үнийг "эрчим хүчний реформ" нэрийдлээр нэмсэн Т.Доржханд өдгөө "Цахилгааны үнийг нэмээгүй бол бид өдийд 2 биш 6 цаг тоггүй суух байсан" гэж яриад сууж байна. Үнэндээ эрчим хүчний үнийн нэмэгдэл бол Бөөрөлжүүт, Баянгийн “дулаангүй” цахилгаан станцуудад л таатай мэдээ, магадгүй тэдний лоббигоор хийгдсэн шийдвэр ч байсан байж магадгүй байгаа юм. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө