ФОТО: Шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга зоогдож гэдсээ гэмтээсэн байжээ

ФОТО: Шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга зоогдож гэдсээ гэмтээсэн байжээ

ХУД-ийн 23-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн аманд үзүүртэй төмөр хашааг давах үед буга гэмтсэн гэх дуудлагын дагуу Богдхан уулын Хамгаалалтын захиргааны Хариуцлагатай жижүүр болон байгаль хамгаалагчид газар дээр нь очиж ажиллаж байна.

Газрын үзлэг болон бусад дүрс бичлэгээр тусгай хамгаалалттай газар нутгийн стандартын шаардлага хангаагүй үзүүртэй хашаанд буга гэдсээ гэмтээж, цус, үс үлдсэн ул мөр илэрснийг баримтжуулан хяналт шалгалтын ажил явуулж байна.

Одоогоор Богдхан уулын хамгаалалтын захиргаа, мэргэжлийн эмч нар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа бөгөөд мэдээллийг дахин өгнө гэж мэдээлжээ. 




Өнөөдөр могой өдөр

6 цагийн өмнө