"Их говийн эзэн" баримтат киноны гол дүр Н.Бэхи хүү Говь-Алтай аймгийн Цээл суманд зохион байгуулагдаж буй "Тэмээний баярт" оролцож явна.
Тэрбээр өөрийн нутаг Цогт сумын нутаг Ээж хайрханы өврөөс 80 км замд тэмээгээ туун ирж уг баярт оролцож байгаа аж. Тэрбээр энэ үеэр Миний алтай телевизэд ярилцлага өгөхдөө "Барилгын заслаар сураад хөдөө гарна гэж бодож байна. Тэсвэртэй, өвөлд дулаахан, нөмөртэй, түшиг тулгуур болсон тэмээгээ орхихгүй байх. Тавдугаар ангиас тэмээгээ хариулж байгаа. Сүүлийн үед үхэр, тэмээ өсгөж байна. Цаашдаа ч илүү өсгөх байх" гэжээ.
ВИДЕО:
ЭХ СУРВАЛЖ: МИНИЙ АЛТАЙ TV