Өнөөдрийн байдлаар 33 улсын 4138 сонгогч сонгуулиа өгөхөөр бүртгүүлжээ. 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэлхийн өнцөг булан бүрд суугаа Монгол хүн болгон оролцох үүрэгтэй. Тиймээс гадаад улсад суугаа иргэд тухайн улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт буюу салбар комисст зургадугаар сарын 15-ны дотор сонгуульд оролцохоо мэдэгдэж, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх хүсэлтээ гаргах шаардлагатай юм.
Сонгуулиа өгөхөөр бүртгүүлсэн иргэд 2024 оны зургадугаар сарын 20,21,22,23 эдгээр өдрүүдийн аль нэг өдөр нь саналаа өгөх боломжтой юм. Тухайн Улсынхаа цагаар 07:22:00 цаг хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт байрлах санал авах байранд иргэний үнэмлэх эсвэл үндэсний гадаад паспортыг авч очин саналаа өгөх юм.
Гадаад улсад амьдарч буй сонгогчдын бүртгэлийн хугацаа дуусахад ес хоног үлдээд байна.