Найруулагч Б.Баянмөнх "Зүрхэн Зүг" уран сайхны киногоороо олон улсын кино наадмаас "Шилдэг Найруулагч" шагнал хүртжээ

Найруулагч Б.Баянмөнх "Зүрхэн Зүг" уран сайхны киногоороо олон улсын кино наадмаас "Шилдэг Найруулагч" шагнал хүртжээ

Найруулагч Б.Баянмөнх "Зүрхэн Зүг" уран сайхны киногоороо Бүгд Найрамдах Киргиз улсын "АК ИЛБИРС" олон улсын кино наадмаас "Шилдэг Найруулагч" шагнал хүртжээ.

Б.Баянмөнхийн зохиол, найруулгаар бүтсэн "Зүрхэн зүг" киноны нээлтийг энэ сарын 21-нд хийхээр товложээ. Тус уран бүтээлийн дүрүүдэд жүжигчин Э.Дэлгэрцэцэг, Э.Насанбат, Б.Баяржавхлан, Э.Саруул-Эрдэнэ, Б.Ганжаргал, Ж.Амарзаяа нар тогложээ. Харин киноны ерөнхий зураглаачаар Н.Ганхүлэг, ерөнхий зураачаар Н.Эрдэнэжавхлан, дууны найруулагчаар Л.Цэрэнтогтох нар ажилласан байна.