Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлиттэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээрээр шийдвэрлэсэн асуудлыг ЭНД дарж уншина уу. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан, Ерөнхий сайд Сонсай Сипандонг нар тус тус бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит ирэх долдугаар сард манай улсад айлчлах гэж байна. Манай хоёр улс нь агаарын тээвэр, аялал жуулчлал, мал аж, ахуйн салбарт хамтран ажиллахаар хэлэлцээр байгуулсан байдэг.