Энэ удаагийн парламентын отгон чуулган өнөөдөр хаалтаа хийж байна. Хаалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааг дүгнэж үг хэллээ.
Тэрбээр, "УИХ-ын сонгууль болох гэж буйтай холбогдуулан хаврын ээлжит чуулганыг түр завсарлуулж байна. Энэ удаагийн хаврын чуулган нийт 58 өдөр чуулж, 247 хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Тэдгээрийн онцлох хуулиудыг дурдвал, Монгол Улсын их хурлын тухай хууль, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг тус тус шинэчилж, дараагийн парламент хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Шинэ УИХ-ын 126 гишүүний өрөөг зургаадугаар сарын 28-н гэхэд бэлэн болгосон байхыг Засгийн газар анхааруулж байна. Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугцаанд 157 бие даасан хууль 2116 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ын 436 тогтоолыг баталсан нь түүхэн дээд амжилт байлаа" гэв.