БНСУ-ын алдарт Big Bang хамтлагийн дуучин Жи-Драгон KAIST их сургуулийн Механик инженерийн тэнхимд зочин профессороор томилогдон ажиллахаар болжээ.
Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр буюу өнөөдөр KAIST их сургууль Жи-Драгоныг Механик инженерийн тэнхимийн зочин профессороор томилж, өнөө өглөө KAIST спорт цогцолборт болсон 'Innovate Korea 2024' арга хэмжээний үеэр түүнийг томилох бичгийг гардуулснаа мэдэгджээ. Түүнийг KAIST их сургуулийн хөгжүүлсэн хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийг K-content болон соёлын салбарт нэвтрүүлэх замаар Солонгосын соёл дэлхийд өрсөлдөх чадварыг өргөжүүлэх зорилготой аж.
Жи-Драгонийн агентлагийн Галакси Корпорацийн албаны хүн хэлэхдээ, "Бид энэхүү томилгоогоор дамжуулан "entertech" судалгаа, хөгжүүлэлтээр дамжуулан зах зээлийн инноваци болон К-соёлыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна” гэжээ. Тэрбээр бакалавр болон магистрын оюутнуудад зориулан манлайллын тухай тусгай лекц уншихаар төлөвлөж байна.