УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, "Сонгууль болж байна. Үндсэндээ өнөөдөр чуулганы хуралдаан хаагдах гэж байх шиг байна. Малчидтай холбоотой баахан л хууль баталлаа. Гэтэл аливаа ажил чинь бодлого хөтөлбөр, цаас гаргаснаар биш тухайн иргэд, үйлдвэр эрхлэгчид, бизнес эрхлэгчдэд ямар үр дүн гарсан нь их чухал. Найман жилийн дараа эргээд харахад яг үнэндээ бүгд л цаасан дээр л байгаа. Ноолуур 10-аад жилийн өмнө л 100 мянган төгрөг байсан. Өнөөдөр ч энэ хэвээрээ байна. Бүх зүйл нь үнэгүй. Жилээс жилд үнэ нь унаад байдаг. Гэтэл өнөөдөр найман жилийн парламентийн үр дүнд малчдыг дэмжсэн гэсэн асар олон хуулийг батлаад сонгуулийн дараа бүх зүйл гоё болно гэж хэлээд явах нь л дээ. Ийм харамсалтай дөрвөн жил боллоо" гэлээ.
ҮЗЭХ: