УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар Малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Малчдыг зарим хүмүүс суурин болгосонгүй, малаа хэт их өсгөлөө гэж шүүмжилдэг. Гол нь малчдын үйлдвэрлэж бүтээсэн түүхий эд үнэгүй болчихоод байгаа юм. Өнөөдрийн оруулж ирж буй энэ тогтоолын төсөл нь малчдын бэлтгэсэн түүхий эдийг үнэд оруулах асуудал учраас дэмжиж байгаа. Малчид гол нь малын түүхий эд үнэгүй байгаа талаар хэлж байна. Энэ асуудлыг улс төржихгүй шийдвэрлэх ёстой. Дарханы арьс ширний цогцолборыг гэхэд л хэн гэдэг хүн хийж байснаас нь болоод зогсоосон. МАН-ын малчдын түүхий эд, АН-ын малчдын түүхий эд гэж байхгүй. Монгол малчдын түүхий эд л гэж байгаа. Энэ салбарын бодлогыг улс төржихгүй авч явах шаардлагатай байна. ХАА-ын гаралтай зургаан төрлийн урамшуулал бий. Энэ дотор арьс шир, ноосны, сарлагийн хөөврийн урамшууллыг зогсоох зүйл яригдаж байгаа. Үүнийг зогсоохгүй үргэлжлүүлнэ биз дээ?"
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, “Малчдад олгодог зургаан төрлийн урамшуулал зогсохгүй. Харин ч улам боловсронгуй болоод малчид падаан бүрдүүлдэг бус бүртгэлийн системээр дамжуулж, урамшууллаа авдаг болно. Ноосны урамшууллын төсөв улсын төсөвт суусан. 2023 оны урамшууллыг энэ сард багтаад малчдын гар дээр очно. Харин сарлагийн хөөврийн урамшуулал энэ оноос эхлэн олгогдоно" гэлээ.
ҮЗЭХ: