Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонголоо

Үндсэн хуулийн Цэцийн даргаар Г.Баясгаланг сонголоо

Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн хуралдаан өнөөдөр /2024.05.31/ болж, даргаараа Цэцийн гишүүн Г.Баясгаланг сонгожээ. Г.Баясгаланг 2019 оны зургадугаар сард Цэцийн гишүүнээр томилж байсан билээ. Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон билээ. Ингээд түүний товч намтраас танилцуулъя.

БОЛОВСРОЛ:

  • 1986 онд ОХУ-ын Москвагийн их сургууль,
  • 1998 онд БНЭУ-ын Делигийн их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1986-1991 онд Баянхонгор аймгийн прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,
  • 1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх,
  • 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх,
  • 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2012-2014 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал,
  • 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөхөөр тус тус ажиллажээ.
  • Улмаар 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 оны наймдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилогдсон байна.

Түүнийг УИХ-ын чуулганы 2019 оны зургадугаар сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилсон юм.