УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд Б.Пүрэвдорж үг хэлэв. Тэрбээр “2016 оноос төр бизнес хийх явдал нэмэгдсэн. Өнөөдөр төрийн бизнес дэх оролцоо 60 хувьд хүрсэн. Цөөн хүн амтай улсад ийм орчинд бизнес хийнэ гэдэг компани дампуурах, эрсдэлд орох, үйл ажиллагаа нь зогсох нөхцөл байдалд аваачиж байна.
Төр зүйл бүрээр дарамталж байна. Төрийн албан тушаалтнууд авлигаар дарамталж байна. Ямар дарамттай байгааг Ц.Гарамжав захирлыг баривчилснаас харж болно. Энэ хүн УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүн байсан. Дээрээс нь X Богдын эмээ. Мөн өнөөдрийн төрийн удирдлагатай бүгдтэй нь ойр. Гэтэл шоронд аваачаад хийчхэж байна. Энэ чинь бизнес эрхэлж байгаа хэнийг ч өнөө маргаашгүй шоронд хийж, харгисална гэсэн үг. Бизнес эрхлэгчдийг бүгдийг нь МАН-д үйлчлэхгүй ёстой гэж дарамталж байгаа явдал хэрээс хэтэрлээ. Тиймээс бизнесийнхнийг хамгаалмаар байна. АН-д хандаж ямар дарамт байгааг ний нуугүй хэлээч. АН хамгаална. Би УИХ-ын индэр дээрээс та бүхний үгийг дамжуулах болно" гэв.