СЕХ Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй иргэдийг бүтгэхээс татгалзжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны хурал өчигдөр /2024.05.30/болж Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн 29 зүйлд заасан нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй зэрэг үндэслэлээр 154 иргэнийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарна гэх мэдээлэлтэй байна. Дээрх татгалзсан иргэдийн дотор авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцогдсон шалтгаанаар Үндэсний эвсэлээс Н.Номтойбаяр, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаанаар АН-аас Ж.Баясгалан нар багтсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Баясгалан нь хуулийн хугацаанд буюу зургаадугаар сарын 02-ны өдрийн дотор татварын өрөө төлж, зөрчлөө арилгаж, дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтой аж.