Хаврын чуулганыг энэ сарын 07-нд завсарлуулна

Хаврын чуулганыг энэ сарын 07-нд завсарлуулна

2020-2024 оны парламентын сүүлийн чуулганыг зургаадугаар сарын 7-ны баасан гаригт хаахаар болжээ. Тиймээс энэ хугацаанд багтаан хэд хэдэн хуулийг яаралтай батлахаар төлөвлөж байна. 

Зургадугаар сарын 10-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулж, сонгуулийн сурталчилгаа эхэлнэ. Тиймээс үүнээс өмнө парламент албан ёсоор хаалтаа хийх юм. 2020-2024 оны парламент долоон гишүүнээ чөлөөлсөн. Тодруулбал, дөрвөн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, нэг гишүүн шүүхээс ял шийтгэл авсан юм.