“Орфей” театрын уран бүтээлчид “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн жүжгээр 2024 оны намар цагийн нээлтээ хийхээр болсноо албан ёсоор зарлалаа.
Найруулагч М.Батболдын найруулсан эл жүжиг аравдугаар сарын 1-нд нээлтээ хийх бөгөөд эхний ээлжид Соёлын төв өргөөний тайзнаа 14 хоног толилуулах тов гаргажээ. Жүжигт амьдралын үнэ цэнийг үл хайхарч, нүглийн гүн намагт живсэн нэгэн асар их зовлон, хагацлыг туулсны эцэст хүлээн зөвшөөрөхүйн хүчээр гэгээрч, бүх амьдралын үнэ цэнийг элсний ширхэг бүрийн тоогоор үнэлдэг болж төгссөн тухай түүхийг өгүүлэх юм. Харин жүжгийн тасалбар суудлаас хамааран 30-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэхүү романыг хөрвүүлэн монгол уншигчдад хүргэсэн орчуулагч М.Батбаяр жүжгийн зохиолыг нь мөн бичиж байгаа аж.