"Засгийн газрын нэн яаралтай горимоор өргөн мэдүүлснээс бусад хууль, тогтоолын төслийг хүлээж авахгүй" гэж мэдэгдлээ

"Засгийн газрын нэн яаралтай горимоор өргөн мэдүүлснээс бусад хууль, тогтоолын төслийг хүлээж авахгүй" гэж мэдэгдлээ

УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр, О.Машбатыг Ерөнхий прокурорын орлогчоор тус тус томиллоо.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар эцэслэн шийдвэрлэсэний дагуу УИХ-ын хаврын ээлжит чуулган сонгуультай холбогдуулан ирэх долоо хоногт завсарлана. Энэ хүртэлх хугацаанд Засгийн газрын нэн яаралтай горимоор өргөн мэдүүлснээс бусад аливаа хуулийн төсөл, тогтоолын төсөл хүлээж авахгүй болсныг үүгээр мэдэгдэж байна” гэлээ.

ҮЗЭХ: