Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томиллоо

Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өнөөдөр /2024.05.29/ Улсын  Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томилуулах саналаа УИХ-д хүргүүлжээ. О.Машбат нь 2021 оны зургадугаар сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн бодлогын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад ажлаа өгсөн юм.

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нар ажиллаж байгаа бөгөөд тэднийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 18-ны өдөр УИХ-тай зөвшилцөж, томилж байсан юм. Ерөнхий прокурорын орлогчийг хуулийн дагуу зургаан жилээр томилох зохицуулалттай.

Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн байна. 

Улмаар өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, 62.5 хувийн саналаар санал дэмжигдэсэнээр Ерөнхий прокурорын орлогчоор О.Машбатыг томиллоо.

LIVE: