"Цаатан фестиваль" долдугаар сарын 6-7-нд болно

"Цаатан фестиваль" долдугаар сарын 6-7-нд болно

Хөвсгөл аймаг халх, дархад, цаатан, урианхай, буриад, хотгойд зэрэг олон ястны өлгий нутаг. Иймд тус аймгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" долдугаар сарын 6-7-нд болно.

Тус наадмыг Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч байгаа цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшнийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Цаатан фестиваль "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад болно. Тус жуулчны бааз Улаанбаатар хотоос 900 км, Мөрөн хотоос 130 км зайтай Хөвсгөл нуурын хөвөөнд байрладаг. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралыг үзэх төдийгүй олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох бөгөөд захиалгаа 8811-8548 утсаар өгөх боломжтой.