Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Үүнд:
-2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийн талаар,
-Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар,
-"Түүхэн аялал жуулчлалын цогцолбор"-ыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
-Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл,
-“Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
-“Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай" Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.