Дуучин Нара буюу М.Нарантуяа ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ

Дуучин Нара буюу М.Нарантуяа ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, УИХ-ын сонгуульд нэр дэвшжээ

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ материал, хурлын шийдвэрийг улс төрийн намууд өнгөрөгч Бямба гараг /2024.05.25/-аар тасалбар болгон Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. 

Тухайлбал, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-ын жагсаалт болон тойрог нэр дэвших хүмүүсийнхээ жагсаалтыг СЕХ-нд хүргүүлсэн байна. ИЗНН-ын жагсаалтын нэгдүгээрт тус намын дарга Б.Батбаатар бичигдсэн бол, тус намын жагсаалтын хоёрдугаар дуучин Нара буюу М.Нарантуяагийн нэр бичигдсэн байна. М.Нарантуяа саяхан Б.Батбаатарын ИЗНН-д гишүүнээр элсэж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл түүний тохироо нь тус намын жагсаалтын хоёрдугаар бичигдэх байсан бололтой.