Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх албан ёсоор баталгаажжээ

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх албан ёсоор баталгаажжээ

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлахад манай тамирчин М.Анхцэцэг багтсан юм. Тус холбооноос Парисыг зорих тамирчдын нэрийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-нд Үндэсний олимпын хороо баталгаажуулах журамтай.

Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр ердөө тав таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрд 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрхээ авах журмын дагуу М.Анхцэцэг гурав дахь Олимподоо оролцох болзлоо хангасан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын Олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг эцсийн байдлаар албан ёсоор зарлаж, Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024” зуны Олимпын XXXIII  наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд оролцох эрх баталгаажлаа.