ВИДЕО: Төрийн айлчлалыг мотоциклтой хамгаалалтанд авдаг болохын тулд замын хэмжилт, туршилт хийсэн гэв

ВИДЕО: Төрийн айлчлалыг мотоциклтой хамгаалалтанд авдаг болохын тулд замын хэмжилт, туршилт хийсэн гэв

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд "Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлаас мотоциклтой цагдаа нараар хамгаалуулсан" тусгай хамгаалалт бүхий цуваа яваа гэрэл зураг, дүрс бичлэг нийтлэгдсэн.

Тус дүрс бичлэгт, "авто замын хөдөлгөөнийг бүрэн хаасан байх бөгөөд олон мотоциклтой цагдаа нарын дунд суудлын жижиг тэрэг хамгаалуулж тэдний араас том оврын автомашин дагалдан явах ажээ. Иймд тус дүрс бичлэгт зарим иргэд, "гадаад улс оронд төрийн тэргүүн удирдлагууд нь сүртэй хамгаалалт, үргүй зардал, тансаглалаас татгалзаж улам л энгийн цомхон болж харагдах юм. Харин манайд л болсон хойно дарга нарын хамгаалалт, тансаглал, үргүй зардал нь улам л данхайгаад л улам л аймшгийн болоод байх юм" гэсэн тайлбарыг өгсөн байна. 

Тэгвэл бид энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад, "Төрийн өндөр дээд хэмжээний айлчлалыг мотоциклтой хамгаалалтаар авдаг болохын тулд Төрийн тусгай хамгаалалтын газар, Тээврийн цагдаагийн албатай хамтарч замын нөхцөл байдал, хурд ямар байхыг судалж, сургуулилт хийж, замын хэмжилт хийсэн" гэх тайлбарыг өглөө.