Л.Гантөмөр: Х.Баттулга даргын нэр хүнд сайн байгаа учраас дэвшүүлсэн /LIVE/

Л.Гантөмөр: Х.Баттулга даргын нэр хүнд сайн байгаа учраас дэвшүүлсэн /LIVE/

АН-ын нэр дэвшүүлэлттэй холбоотой зарим асуудлыг АН-ын дарга Лу.Гантөмөрөөс тодрууллаа.

Тэрбээр, "Сонгон шалгаруулах хорооноос С.Баярцогтыг нэр дэвшүүлсэн бол ҮБХ-оос Х.Тэмүүжин гэж шийдсэн учраас сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Энд хувь хүний асуудал огт байхгүй. Хамгийн гол зарчим бол ялах. Залуу хүмүүсийг сонгуульд  нэр дэвшүүлэхгүй бол АН хөгшин харагдаад байгаа. Мөн үзэл санааны хувьд өөрийгөө боловсруулсан гэж үзэж байгаа учраас л жагсаалтад нэр дэвшигчдийг тодруулсан. Мөн нийгэмд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хүнд өндөр байгаа. Түүний алдаа дутагдлыг дэнслэх гээд байгаа юм бол сонгуулиар дэнслэг л дээ. Шударга хэлэхэд хүмүүс хүсээд байхад Х.Баттулга ийм тийм гэж хэлэх эрх надад байхгүй" гэв.

ШУУД ҮЗЭХ: