Монголын сүмогийн их аварга Чиёо Шома Японы иргэншилтэй болжээ

Монголын сүмогийн их аварга Чиёо Шома Японы иргэншилтэй болжээ

Макүүчи сүмо бөхийн туршлагатай, Монголын бөх Шома Чиё Япон иргэншилтэй болсон талаар тус улсын NHK телевиз мэдээлэв.

Өдгөө 32 настай Шома Чиё 2009 онд Нагоягийн тэмцээнд анх удаа дэвжээнд гарч, 2016 онд Намрын тэмцээнд анхны гараагаа эхлүүлсэн. Одоогоор Макүүчид 35 байршилтай. Өнгөрсөн жилийн Кюүшюүгийн тэмцээнээс хойш жюүрёод барилдаж байгаа ч өдгөө баруун бүсийн гурав дахь тэмцээнд оролцож, 8 даваа, 2 унаатай амжилт үзүүлээд байгаа юм. 

Японы сүмогийн холбооны дүрмийн дагуу зодог тайлсан сүмогийн их аварга цолонд хүрэхийн тулд япон иргэншилтэй байх ёстой. Иймд энэ дагуу монгол бөх Чиёо Шома Японы иргэншил авсан талаар энэ сарын 22-ны өдөр /2024.05.22/ албан ёсны сонинд нийтэлсэн байна. Ингэснээр одоогоор Монголын сүмогийн идэвхтэй бөхчүүдээс ёкозүна Тэрүнофүжи, Хирамакү Тамаваши нар Японы иргэншил аваад байна.