Ц.Отгондалай пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн хошой аварга боллоо

Ц.Отгондалай пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн хошой аварга боллоо

АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 1-н хүртэл болж байна. Тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдснөөс мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн юм. Сонирхуулахад, Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь (Алмата-2022) алтан медалиа хүртэж байгаа бөгөөд тэрбээр ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардсан гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.