Парисын Олимпын шууд дамжуулалтад Э.Гуамарал гэх монгол эмэгтэй ажиллахаар болжээ

Парисын Олимпын шууд дамжуулалтад Э.Гуамарал гэх монгол эмэгтэй ажиллахаар болжээ

Парис-2024" зуны Олимпын наадамд "Таван цагариг" сонины үүсгэн байгуулагч, спортын сэтгүүлч Ц.Энхтүвшингийн охин Э.Гуамарал гэх монгол эмэгтэй ажиллахаар болжээ.

Түүний хувьд энэ сарын 20-ны өдрөөс Парис дахь Олимпын наадмын төв оффист ажиллахаар болсон байна. Олимпын олон улс дахь шууд дамжуулалтыг "Olympic Broadcasting Services" компани хариуцан ажилладаг. Э.Гуамарал нь тус байгууллагын шууд дамжуулалтын алба, наадамтай холбоотой үйл ажиллагаа хариуцсан хэлтэст зохицуулагчаар ажилладаг байна. Ингэснээр түүний хувьд тус байгууллагад ажиллаж буй анхны монгол хүн болоод байгаа юм.

Э.Гуамарал нь  МУИС-ийг япон судлаач мэргэжлээр төгсөөд АНУ-ын Сан-Франциско хотын их сургуульд загвар зохион бүтээгч, Японы Цүкүба хотын их сургуульд спорт менежмент мэргэжлийг тус тус эзэмшсэн байна. Ажлын гараагаа төрсөн дүүгийнхээ хамт "Рио-2016" Олимпод Монголын багийн сайн дурын туслахаар эхлүүлж "Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпод хэвлэл мэдээллийн алба, “Токио-2020", "Бээжин-2022" Олимп болон Паралимпын наадамд ажилласан туршлагатай аж.