СЕХ-нд гурван тогтоол хүргүүлсэн гэх асуудлаар АН-аас Төрийн ордонд мэдээлэл хийнэ

СЕХ-нд гурван тогтоол хүргүүлсэн гэх асуудлаар АН-аас Төрийн ордонд мэдээлэл хийнэ

Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл нэр дэвшигчдээ тодруулан энэ сарын 25-нд СЕХ-д нэрсээ хүргүүлсэн. Гэтэл АН-аас гурван тогтоолыг СЕХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, СЕХ-нд Ардчилсан Намаас 09, 32 гэсэн дугаартай тогтоолууд иржээ.

Үүнээс болж тус нам сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тэгвэл уг асуудлаар Ардчилсан намаас өнөөдөр /2024.05.27/ 12.00 цагт Төрийн ордонд мэдээлэл өгөхөөр болжээ. 

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны хуулийн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ "Ардчилсан намаас нэр дэвшигчдийн тогтоолоо ирүүлсэн. Үүнээс хойш Ардчилсан намаас гурван тогтоол ирсэн. Ардчилсан намын Сонгуулийн ерөнхий хороотой шууд харьцах хүнээс алдаа гарсан байна гэж дахин тогтоол илгээсэн. Тиймээс СЕХ АН-аас тодруулга тайлбарыг авахаар мэдэгдсэн. Ингээд өчигдөр АН-аас ирүүлсэн 32 дугаар тогтоол хүчин төгөлдөр гэсэн албан бичгийг манайд ирүүлсэн. АН сонгуульд оролцоно. Сонгуульд оролцуулахаар СЕХ бүртгэсэн шүү дээ" гэсэн юм.