БНХАУ-д болж буй 3х3 сагсан бөмбөгийн гранприд “Улаанбаатар Энержи” баг түрүүллээ

БНХАУ-д болж буй 3х3 сагсан бөмбөгийн гранприд “Улаанбаатар Энержи” баг түрүүллээ

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн гранпри, “Их дуулга”-ын шинэ улирлын тоглолтууд БНХАУ-д үргэлжилж байна.

БНХАУ-д болж өндөрлөсөн гранприд манай улсаас “Завхан Сайнскор”, “Улаанбаатар Энержи”, “Сансар Энержи” баг оролцож, “Улаанбаатар Энержи” түрүүллээ. Тэд хэсгийн тоглолтод Японы “Үцүнояма”, “Шинагава”-г ялсан бөгөөд хасагдах шатанд талбайн эзэн “Үши”, нутгийн баг “Завхан Сайнскор”-ыг, финалд Швейцарын шилдэг баг “Лозанн”-ыг буулган авснаар хоёр дахь удаагаа гранпри ангиллын тэмцээнд цом өргөсөн юм. “Улаанбаатар Энержи”-гийн залуус 2019 онд анх удаа гранприд түрүүлж байсан бол таван жилийн дараа дахин цом авч байгаа нь энэ. Тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор “Улаанбаатар Энержи”-гийн Стив Сир тодорлоо.

Тэгвэл “Завхан Сайнскор”-ын залуус гуравдугаар байр эзэлснээр Канадын Эдмонтон хотод зохион байгуулагдах “Их дуулга” ангиллын тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тэд медаль хүртэхдээ нутаг нэгт “Сансар Энержи” болон Швейцарын “Лозанн”-ыг буулган авч хэсгээ тэргүүлсэн юм. Улмаар Хятадын “Бээжин”-гийг 21:19-өөр буулган авсан ч хагас шигшээд нутаг нэгт “Улаанбаатар Энержи”-д хожигдсоноор гуравдугаар байрт шалгарлаа.